ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТҮВШИН
Үйлчилгээ үзүүлэх журам болон нөхцөл
Автомашинд тавих шаардлага:
Автомашин нь доорхи шаардлагуудыг хангасан байна:
• ГАС ХХК-тай өөрөөр ярилцаж тохиролцоогүй бол үйлдвэрлэснээс хойш 7 жилээс ихгүй насжилттай байх;
• Эйр кондишноор тоноглосон байх;
• Техникийн ажиллагаа бүрэн бүтэн, элдэв үнэргүй байх;
• Ангилалдаа нийцсэн зорчигч болон ачааны багтаамжтай байх.
Тээвэрлэгчид тавих шаардлага:
Тээвэрлэгч болон түүний төлөөлөгч жолооч нар:
• Цэвэр бөгөөд цэмцгэр хувцасласан (зарим ангилалд ГАС ХХК-с тусгайлан шаардлага тавьж болно);
• Захиалгад заасан ирж буй нислэг, галт тэрэг, автобусны хуваарийг өөрийн биеэр тогтмол хянах;
• Үйлчлүүлэгчийг тохиролцсон газар (уулзалтын цэг) нэрийг нь дан том фонтоор хэвлэсэн А4 хэмжээтэй цаастай эсвэл 10 инчээс багагүй дэлгэцтэй таблеттай угтах;
• Шаардлагатай бол үйлчлүүлэгчтэй уулзах үед захиалгын ваучер хуудсыг тулгаж шалгах;
• Үйлчлүүлэгчтэй цаг ямагт хүндэтгэлтэй харьцах;
• Захиалгын гүйцэтгэлийг хянаж, аяллын статусын өөрчлөлтийг цаг тухайд нь мэдээлэх;
• Захиалга гүйцэтгэхэд бүрэн бэлтгэлтэй байх (үйлчлүүлэгчийн захиалсан нэмэлт үйлчилгээг зохион байгуулах, үйлчлүүлэгчид маршрутын талаарх мэдээлэл өгөх). Мөн зорчигч тээвэрлэлтийн үеэр шатахуун авах хориотой (алсын тээвэрт хамаарахгүй);
• Үйлчлүүлэгчийн ачаа тээшийг машинд оруулах, машинаас буулгахад нь туслах;
• Замын хөдөлгөөний дүрэм баримтлах;
• Жолоодлогын үеэр утасны чухал дуудлагад зөвхөн чихэвч эсвэл автомашины хөгжмийн утасгүй холболт (bluetooth) ашиглан хариулах;
• Автомашины бүхээг дотор ажилтнуудаас өөр гуравдагч этгээдүүдийг байлгахгүй байх (алсын тээвэрлэлтэнд явах ээлжийн жолооч г.м. хүмүүсийг ажилтнуудад тооцно);
• Урьдчилан мэдэгдсэн тохиолдолд үйлчлүүлэгчид хариулт мөнгө өгөх.
Анхаарах нь! Урьдчилан таамаглашгүй нөхцөл байдлын улмаас трансфер үйлчилгээг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд энэ тухайгаа ГАС ХХК-ийн хариуцсан ажилтанд нэн даруй мэдэгдэж, машин орлуулан солих, үйлчлүүлэгчид такси дуудаж өгөх г.м. захиалгыг гүйцэтгэхэд шаардлагатай нэмэлт арга хэмжээ авна.
Нисэх буудалд угтах журам
• Тээвэрлэгч зорчигчийг угтаж авах цэгтээ ирмэгц захиалганд заасан зорчигчийн утасны дугаараар холбоо барьж (дуудлага, мессэж) өөрийгөө ирснийг илтгэнэ.
• Онгоц газардсан эсвэл галт тэрэг, автобуснаас угтаж байгаа бол хүлээлгийн хугацааг тэдгээр нь өртөө, буудал дээр ирснээс хойш бодогдож эхэлнэ (захиалгын нэмэлт мэдээлэлд өөрөөр заагаагүй бол);
• Үйлчлүүлэгч 60 минутын дотор гарч ирэхгүй тохиолдолд хариуцсан ажилтан руу нэн даруй утасдаж, түүнээс хариу иртэл нисэх буудал дээр ахиж 30 хүртэл минут хүлээнэ. Энэ хугацаанд хүрэлцэн ирснээ баримтжуулах арга хэмжээ авна.
• Онгоц цагтаа буух байсан боловч гэнэт саатах, онгоц бууж чадалгүй буцах г.м. урьдчилан асуух, тооцоолох боломжгүй гэнэтийн тохиолдолд нэн даруй хариуцсан ажилтантай холбогдож энэ тухай мэдээлэх бөгөөд түүнээс хариу иртэл нисэх буудал дээр хүлээнэ.
Мэдээллийн бүрэн бүтэн, үнэн зөв байдал
Тээвэрлэгч өөрийн бүх мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв эсэхийг хариуцах бөгөөд доорхи өөрчлөлтүүдийн талаар ГАС ХХК-д нэн даруй мэдэгдэнэ:
• Төлбөр хүлээн авах дансны мэдээлэл;
• Захиалга хүлээн авах цахим шуудангийн хаяг;
• Аюултай тохиолдол болон саатлын талаарх мэдээллийн цахим шуудангийн хаяг.
Тээвэрлэгч хэлэлцэж тохирсон хамтран ажиллах бүх нөхцөл түүний дотор төлбөр тооцооны арга, хүүхдийн суудал, нэмэлт үйлчилгээ г.м. бүх нөхцлийг даган мөрдөх үүрэгтэй.
Үнэ бодох журам
Хувь трансферын үнэ:
• Зорчигчийн тоогоор бус нэг тээврийн хэрэгслээр бодно;
• Өдөр, шөнийн цагийн нэмэгдэлгүй, долоо хоногийн өдөр, төлбөрийн аргуудаас үл хамааран нэг ижил үнийн тарифтай байна;
• Үйлчлүүлэгчийг авахын тулд уулзах цэгт очих, хүргэх ёстой газар хүртэлх зам багтсан байна;
• Эхлэх цэгээс хүргэх цэгийн хоорондын зайг үндэслэж тооцсон байна.
Үнэд багтсан зүйлс:
• Үйлчлүүлэгчийн эсвэл захиалагчийн өгсөн нэрийг хэвлэж эсвэл таблет дээр гаргаж угтах, зогсоолын төлбөр, нисэх буудалд хүлээх 90 минут, харин төмөр замын өртөө, автобусны буудал болон хотын цэгээс бол 20 минут хүртэлх хүлээлгийн хугацаа;
• Очих ёстой газар хүргэх тээвэрлэлт;
• Зам ашигласны хураамж, зогсоолын төлбөр зэрэг тээвэрлэх явцад зам зуур авч болох бүхий л төлбөр хураамж;
• Бэлэн бусаар шилжүүлэг хийх тохиолдолд бодох хураамж.
Дундын трансферын үнэ:
• Нэг тээврийн хэрэгслээр бус зорчигчийн тоогоор бодно;
• Өдөр, шөнийн цагийн нэмэгдэлгүй, долоо хоногийн өдөр, төлбөрийн аргуудаас үл хамааран нэг ижил үнийн тарифтай байна;
• Үйлчлүүлэгчийг авахын тулд уулзах цэгт очих, хүргэх ёстой газар хүртэлх зам багтсан;
• Эхлэх цэгээс хүргэх цэгийн хоорондын зайг үндэслэж бодсон байна.
Үнэд багтсан зүйлс:
• Үйлчлүүлэгчийн эсвэл захиалагчийн өгсөн нэрийг хэвлэж эсвэл таблет дээр гаргаж угтах, зогсоолын төлбөр, нисэх буудалд хүлээх 90 минут, харин төмөр замын өртөө, автобусны буудал болон хотын аль нэг цэгээс бол 20 минут хүртэлх хүлээлгийн хугацаа;
• Очих ёстой газар хүргэх тээвэрлэлт;
• Зам ашигласны хураамж, зогсоолын төлбөр зэрэг тээвэрлэх явцад зам зуур авч болох бүхий л төлбөр хураамж;
• Бэлэн бусаар шилжүүлэг хийх тохиолдолд бодох хураамж.
Захиалга дээрх мэдээллийн тайлбар
Date Time At (эсвэл Pick up time) — Захиалагчийн сонгосон угтах цаг (нислэг, галт тэрэг эсвэл автобус угтаж буй тохиолдолд аяллын дугаарын мэдээллээс угтах цагийг тээвэрлэгч тооцолно)
Flight ID - Ирж буй нислэг, галт тэрэгний дугаар;
From (эсвэл Pick up) — Угтах газрын нэр;
To (эсвэл Drop-off) — Хүргэх цэг буюу зорчигчийг хүргэн өгч, буулгах ёстой газар;
Passengers — Захиалгад заасан зорчигчийн тоо;
Greeting (эсвэл Passenger Name)— Зорчигчийг угтах нэр дээр хэвлэж, байршуулах түүний нэр;
Phones — Зорчигчтой холбоо барих утасны дугаар;
Car Class (эсвэл Vehicle) — Захиалагчийн сонгосон тээврийн хэрэгслийн төрөл;
Additional Service — Нэмэлт үйлчилгээ;
Distance — Замд зарцуулах дундаж хугацаа, алслалт;
Comments — Захиалагчийн оруулсан захиалгын нэмэлт мэдээлэл;
Driver Cost (Тээвэрлэгч компани байх тохиолдолд Supplier Cost байж болно) — Нэмэлт үйлчилгээний төлбөр ороогүй, тээвэрлэгчид бодогдох захиалгын үнэ;
Cash from client — Үйлчлүүлэгчийн бэлнээр төлөх мөнгөн дүн;
Agent fee – ГАС ХХК-ийн авах комиссын хэмжээ;
Захиалгын нөхцлийг шалгах
Захиалга хүлээн авмагц тээвэрлэгч трансферын бүх нөхцөлтэй танилцах үүрэгтэй. Захиалгад заасан мэдээлэл буруу эсвэл бүрэн бус бол энэ тухайгаа холбогдох ажилтанд цахим шуудангаар мэдэгдэнэ.
Трансферын чухал нөхцөл
Захиалсан машины ангиллын зорчигчийн болон ачаа тээшийн тооны хувьд:
• Ачаа тээшийн тоо сонгосон машины ангилалтай таарч буй эсэх.
Эхлэх болон хүргэх цэгийн хаяг байршлын хувьд:
• Үйлчлүүлэгчийг эхлэх цэгээс авч, хүргэх цэгт хүргэн өгч, буулгах боломжтой эсэх;
• Эхлэх болон хүргэх цэгийн хаяг, нэршил зөв эсэх;
• Үйлчлүүлэгчийг нисэх буудлаас тосох тохиолдолд нисэх буудлын нэр зөв заасан эсэх.
Маршрут буюу чиглэл:
• Үйлчлүүлэгчийн заасан маршрут дагуу тухайн хаяг (эсвэл зочид буудал) бий эсэх.
Трансферын төрөл:
• Үйлчүүлэгчид түүний сонгосон эсвэл орлуулан солих боломжтой тээврийн хэрэгслийн төрлөөр үйлчлэх боломжтой эсэх.
Трансфер үйлчилгээний өдөр, цаг:
• Захиалгад заасан угтах цаг нь ирэх нислэг, аяллын дугаартай таарч буй эсэх. Эдгээр мэдээлэл нь зөрүүтэй бол нэмэлт мэдээлэл хэсэгтэй танилцана уу. Нэмэлт мэдээлэл хэсэгт угтах цаг, аяллын мэдээлэл байхгүй тохиолдолд ГАС ХХК-н хариуцсан ажилтантай холбогдоно уу.
Нэмэлт үйлчилгээ:
Захиалгад заасан нэмэлт үйлчилгээ үзүүлэх боломжтой эсэх:
• Хүүхдийн суудал (нярай хүүхдийн, 3-8 насны, 8-с дээш насны);
• Цэвэр ус;
• Нэмэлт хүлээлэг;
• Нэмэлт зогсолт
• Цана, сноуборд байршуулах хайрцаг, тогтоогч.
Үйлчлүүлэгчийн зүгээс трансферын өмнө, үеэр болон дараа нь ирж болох хүсэлт
Тээвэрлэгч болон зорчигчийн хооронд дараах үйл ажиллагааг нэмэлт төлбөртэй үзүүлэхээр тохиролцож болно:
• Нэмэлт зогсолт;
• Шаардлагагүй байсан боловч төлбөр хураамжтай замаар явах (үүнд Хөшигтийн хөндий – Улаанбаатар хоорондын зам хамаарахгүй);
• Заасан хугацаанаас хэтрүүлэн хүлээх;
• Стандарт бус ачаа тээш тээвэрлэх нэмэлт хэрэгслээр үйлчлэх;
• Амьтан зөөвөрлөх;
• Хөдөлгөөний бэрхшээлтэй зорчигч тээвэрлэх нэмэлт хэрэгслээр үйлчлэх;
• Тодорхой марк, загварын машинаар үйлчлэх;
• Трансфер үйлчилгээг банкны картаар төлөх;
• Жолооч, компанийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг төлж барагдуулах г.м.
Ачаа тээш
Стандарт ачааны гурван талын нийлбэр хэмжээ 158 сантиметрээс хэтрэхгүй байна.
Дараах ачааг стандарт бус ачаанд тооцно:
• Гурван талын нийлбэр хэмжээ 158 сантиметрээс хэтэрсэн цүнх, чемодан;
• Спорт хэрэглэл (цана, сноуборд, гольфийн цохиурын цүнх, сөрфингийн хавтан, унадаг дугуй, скутер г.м.);
• Хүүхдийн тэрэг;
• Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр;
• Хөгжмийн зэмсэг;
• Амьтан зөөвөрлөх сав, тор г.м.
Трансферын нөхцөл өөрчлөгдөх
ГАС ХХК нь үйлчлүүлэгчийн хүсэлтээр трансферын нөхцлийг тээвэрлэгчтэй зөвшилцөхгүйгээр дараах хугацаанд өөрчлөх эрхтэй:
• I ангиллын машинуудаар гүйцэтгэх трансферын хувьд үйлчилгээ эхлэхээс 12 цагаас багагүй хугацаанд;
• II ангиллын машинуудаар гүйцэтгэх трансферын хувьд үйлчилгээ эхлэхээс 12 цагаас багагүй хугацаанд.
Эдгээрээс бусад тохиолдолд трансферын нөхцлийг өөрчлөх тохиолдолд тээвэрлэгчтэй тохиролцож болно. Трансфер үйлчилгээг гүйцэтгэхэд мэдэгдэхүйц өөрчлөлт орохооргүй бол ГАС ХХК тээвэрлэгчтэй тохиролцтой байх эрхтэй.
Яаралтай захиалга
Яаралтай захиалга — “Urgent” эсвэл “Яаралтай” тэмдэглэгээтэй захиалга трансфер үйлчилгээг гүйцэтгүүлэх хүсэлтэд хариулах хугацаанаас бага хугацаанд хүсэлт илгээсэн захиалга
Мэдэгдэл, хүсэлтэд хариулах хугацаа
Трансфер үйлчилгээг гүйцэтгэх хүсэлт илгээх: |
Хүсэлт илгээснээс хойш 12 цагийн дотор |
Трансфер үйлчилгээний үнийн хүсэлт илгээх: |
Хүсэлт илгээснээс хойш 12 цагийн дотор |
Үйлчлүүлэгчийн гомдолд хариу өгөх: |
Хүсэлт илгээснээс хойш 72 цагийн дотор |
Үйлчлүүлэгч хүрэлцэн ирээгүйг нотлох баримт илгээх: |
Трансфер товлосон өдрөөс хойш ажлын 3 хоног дотор |
Хэт хожим цуцласны нөхөн олговор олгох хүсэлт илгээх: |
Цуцлах тухай мэдэгдэл ирснээс хойш ажлын 3 хоног дотор |
Захиалгад заасан мэдээлэл бүрэн бүтэн, үнэн зөв эсэхийг шалгах: |
Трансферыг гүйцэтгэх зөвшөөрөл өгснөөс хойш 10 минутын дотор |
Үйлчилгээ үзүүлээгүйн улмаас үйлчлүүлэгчид нөхөн олговор олгох тухай ГАС ХХК-н шийдвэр: |
Трансфер товлосон өдрөөс хойш 14 хоногийн дотор |
Мэдээлэл, бичиг баримт гаргуулах хүсэлтэд хариулах хугацаа
Энэхүү гэрээний үүргээ биелүүлэхэд шаардлагатай тээврийн хэрэгслүүдийн жагсаалт гаргаж өгөх: |
Хүсэлт илгээснээс хойш ажлын 3 хоног дотор |
Тээвэрлэгчийг Зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрсөн бичиг баримт, даатгал болон трансфер үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай бусад хүчинтэй баримт бичиг гаргаж өгөх: |
Хүсэлт илгээснээс хойш ажлын 3 хоног дотор |
Захиалга гүйцэтгэхээр томилсон машины мэдээлэл (улсын дугаар болон машины үйлдвэрлэсэн оныг баталгаажуулах бичиг баримт, фото зураг болон бусад) гаргаж өгөх: |
Хүсэлт илгээснээс хойш 72 цагийн дотор бөгөөд 24 цагаас хэтрэхгүй байна |
Захиалга гүйцэтгэхээр томилсон жолоочийн мэдээлэл (бүтэн овог, нэр, холбоо барих утасны дугаар) гаргаж өгөх: |
Хүсэлт илгээснээс хойш 72 цагийн дотор бөгөөд 24 цагаас хэтрэхгүй байна. |
Төлбөрийн арга болон хугацаа*
Агент Тээвэрлэгчтэй өөрөөр тохиролцоогүй бол тухайн сард гүйцэтгэсэн үйлчилгээний төлбөрийг дараа сарын ажлын эхний 10 хоног дотор төлнө.
Жишээ нь: жил бүрийн 7-р сарын төлбөрийг 8-р сарын ажлын эхний 10-ны хоногийн дотор хийх г.м.
*Төлбөрийн арга болон хязгаар өөрчлөгдөж болно
Төлбөрийн арга болон төлөлтийн доод хэмжээ*
Төлбөрийн арга: Банкны бэлэн бус шилжүүлэг
Төлөлтийн доод хэмжээ: 400,000 төгрөг
*Төлбөрийн доод хэмжээ өөрчлөгдөж болно.
Трансферыг бүрэн гүйцэтгэхэд эсвэл зохих ёсоор гүйцэтгэхэд саад болохуйц урьдчилан таамаглашгүй нөхцөл байдал
Энэхүү ангиллын гол шалгуур:
Жолооч хамтран ажиллах тухай гэрээний болон энэхүү түвшний нөхцлийн дагуу заасан цагт товлосон газар хүрэлцэн ирсэн бөгөөд трансфер гүйцэтгэхэд бэлэн байсан байх ёстой.
Доорхи аль нэг шалтгааны улмаас трансфер үйлчилгээг үзүүлэх боломжгүй нөхцөл үүсэх тохиолдолд тээвэрлэгч энэ тухайгаа утсаар нэн даруй ГАС ХХК-д мэдэгдэнэ:
• Үйлчлүүлэгчийн ирэх нислэг, аялал 40 гаруй минутаар гэнэт саатсан (өөрөөр хэлбэл холбогдох лавлахууд өөрсдөө тухайн саатлын талаар урьдчилан мэдээгүй байсан);
• Үйлчлүүлэгчийн нислэг, аялал гэнэт цуцлагдсан;
• Үйлчлүүлэгчийн нислэг, аялал өөр буудал дээр буусан;
• Зорчигч сонгосон автомашины багтаамжийн хязгаарыг хэтрүүлсэн;
• Зорчигч хэт их согтууралтай байх;
• Зорчигчийн зүгээс жолоочийн амь нас, эрүүл мэнд болон тээврийн хэрэгсэлд хохирол учрахуйц үйлдэл гаргах.
!ХАМААРАХГҮЙ ТОХИОЛДОЛ! Ирэх нислэг 40 гаруй минутаар гэнэт саатсан тохиолдолд тээвэрлэгч тухайн газраа ирснээ нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй.
Давашгүй хүчин зүйлс
Нөхцөл байдал: |
Нотлох баримт, шаардагдах баримт бичиг: |
Байгалийн онц үзэгдэл (газар хөдлөлт, үер, гал түймэр, хуй шуурга болон зам боогдоход хүргэсэн аливаа нөхцөл байдал); |
• Фото болон видео бичлэг • Замын нөхцөл байдлын талаарх газрын зургийн дэлгэцний зураг (screenshot) • Хэвлэл мэдээллийн нийтлэл г.м. |
Нийгмийн шинж чанартай нөхцөл байдал (дайн самуун, цэрэг цагдаагийн хүчний ажиллагаа, олон нийтийг хамарсан ажил хаялт, террорист халдлага г.м.); |
|
Төрийн байгууллагаас тавих хориг, хязгаарлалт (үйлчилгээг хориглох, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл цуцлах, ОУ-ын байгууллагуудаас хориг арга хэмжээ авах г.м.) |
Жолооч болон автомашинтай холбоотой үүссэн урьдчилан таамаглашгүй нөхцөл байдал
Энэхүү ангиллын гол шалгуур:
Жолооч хамтран ажиллах тухай гэрээний болон энэхүү түвшний нөхцлийн дагуу заасан цагт товлосон газар хүрэлцэн ирээгүй бөгөөд трансфер гүйцэтгээгүй бөгөөд энэ тухай ГАС ХХК-д мэдэгдээгүй.
Нөхцөл байдал: |
Нотлох баримт, шаардагдах баримт бичиг: |
Зам тээврийн осол үүссэн тохиолдолд: |
• Хэвлэл мэдээллийн нийтлэл • Ослын газраас эрх бүхий албан тушаалтны үйлдсэн протокол |
Жолооч бэртэж гэмтэх, эмнэлэгт хүргэгдэх тохиолдолд: |
|
Жолооч нас барах: |
Нотлох баримт шаардлагагүй |
Торгууль болон нөхөн олговорын хүснэгт.
Ангилал |
Зөрчил, гомдлын төрөл: |
Оноох торгууль: |
Трансфер үйлчилгээг биелүүлсэн боловч үйлчилгээний зөрчил илэрсэн |
• Жолоочтой холбоотой (биеэ авч яваа байдал, харилцаа, жолоодлого г.м.) • Автомашинтай холбоотой • Угтахтай холбоотой • Хоцрох (хэдэн ч минут хамаагүй) • Захиалсан нэмэлт үйлчилгээг үзүүлээгүй • Машины ангилал буруу • Үйлчлүүлэгчтэй төлбөр тооцоог буруу хийсэн • Үйлчлүүлэгчийг хүрэх ёстой газар буулгаагүй, эсвэл хүргэж буулгах ёстой байршлаас ойролцоогоор 50 метрийн цаана буулгасан |
Захиалгын нийт үнийн дүнгийн 50% |
Үйлчилгээний зөрчлийн улмаас трансфер биелээгүй |
Захиалгын үнийн дүнгийн 300% болон (нотлох баримттай тохиолдолд) тухайн маршрутаар өөр тээврийн хэрэгслээр зорчиход төлсөн үнийн зөрүү |
|
Захиалгын дагуу ажиллахад гарсан зөрчил |
• Тохиролцсон үнээс татгалзах • Захиалгад буруу мэдээлэл байгааг цаг тухайд нь мэдээлээгүй |
Захиалгын нийт үнийн дүнгийн 50% |
• Хүлээн авсан захиалгаас тогтоосон хугацаанаас хойш татгалзах • Цуцласан захиалгыг гүйцэтгэх |
Захиалгын нийт үнийн дүнгийн 100% |
НӨХӨН ОЛГОВОР:
Ангилал |
Нөхөн олговорын хэмжээ: |
(Нисэх буудлаас тосч угтах болон хотоос гадна эхлэлтэй захиалгууд):
|
Захиалгын нийт үнийн дүнгийн 100% байна. |
(Хотын цэгээс эхтэй захиалга):
|
Захиалгын нийт үнийн дүнгийн 50% байна. |
Нэмэлт хүлээлэг Нисэх буудлаас тосч угтах захиалга тухайн нислэгийн онгоц газардсанаас хойш 1 цаг 30 минут байна. Хотын цэгээс эхлэлтэй захиалгын үнэгүй хүлээлгийн хугацаа тухайн захиалгын цагаас эхлэн 30 минут байна. |
Энэхүү түвшинд заасан хугацаанаас илүү хүлээлгийн 30 минут тутмыг үндсэн тарифын 10%-иар нэмж тооцно. Гэвч тус нэмэлт хүлээлгийн 30 минут тутам нь 20,000 төгрөгөөс ихгүй байна. |
Захиалгад нэмэлт хүлээлгэтэй гэж урьдчилан заасан тохиолдолд тээвэрлэгч үнийн дүнг нягтлан шалгаж, зөрүүтэй тохиолдолд ГАС ХХК-т мэдэгдэх үүрэгтэй.
Зорчигч хүрэлцэн ирэхгүй тохиолдлыг (No-Show) баримтжуулах журам
Үйлчлүүлэгчийг хүлээх үеэр тээвэрлэгч дараах арга хэмжээг авна:
1. Зорчигчтой уулзах цэгт очсон даруйд захиалгад заасан түүний утасны дугаараар холбогдоно;
2. Хүлээлгийн хугацаа дуусахаас 5 минутын өмнө ГАС ХХК-ийн хариуцсан ажилтантай холбогдож, хүлээлгийн хугацаа дуусч байгаа бөгөөд үйлчлүүлэгч хүрэлцэн ирээгүй байгааг мэдэгдэх;
3. Жолооч заасан цагт товлосон газар хүрэлцэн ирснийг нотлох баримтыг трансфер товлосон өдрөөс хойш 1 хоног дотор илгээнэ. Эдгээр нотлох баримтад дараах зүйлс багтана:
• Нисэх буудал, төмөр замын өртөө, автовокзал, зочид буудал руу орсон болон гарсан цагийг харуулсан зогсоолын эсвэл төлбөр хураах цэгийн баримт;
• Хэрэглэгч рүү хийсэн телефон дуудлагыг эсвэл мессежийг он, сар, өдөр, цаг, минуттай нь харуулсан дэлгэцний зураг (screenshot);
• Трансфер эхлэх ёстой байсан цагт автомашины байршлыг харуулсан байршил тогтоогчийн (GPS) тайлан мэдээ эсвэл тухайн цагт жолоочийн байршлыг харуулсан фото болон видео баримт;
• Угтах нэрийг нисэх буудлын ирэх нислэгийн хуваарь бүхий дэлгэцийн урд байршуулан фото зургийг нь авах (фото зурагт тухайн ирэх нислэг, орон нутгийн цаг заавал орохоос гадна зураг авах мөчид дэлгэц дээрх хэл англи хэл дээр байх ёстойг анхаарна уу);
• Зочид буудлаас тосч авах тохиолдолд тухайн буудлын угтах хэсэгт (reception) угтах нэрийг байршуулан фото зургийг нь авах (фото зурагт орон нутгийн цаг заавал орсон байх ёстойг анхаарна уу);
• Трансфер эхлэхээс өмнө үйлчлүүлэгч зочид буудлаасаа гарч явсныг батлах зочид буудлын баримт (Боломжтой тохиолдолд);
• Жолоочийг трансфер эхлэх цагт эхлэх цэгт байсныг гэрчлэхүйц зочид буудал, нисэх буудал, төмөр замын өртөө, автовокзалын эрх бүхий байгууллагын бичгэн тодорхойлолт;
• Жолоочийг трансфер эхлэх цагт эхлэх цэгт байсныг бодитоор гэрчилж болохуйц аливаа бусад нотлох баримт.
Хамтрагч байгууллага, хувь хүмүүст үйлчилгээ үзүүлэх ГАС ХХК-ийн үүрэг
1. Үйлчилгээний нөхцөлтэй танилцуулах.
2. Анх удаа захиалга гүйцэтгэхээс өмнө зааварчилгаа болон зөвлөгөө нэг удаа өгөх (тээвэрлэгч компани бол түүний холбогдох цөөн тооны ажилтанд нэг дор).
3. Захиалгын системд хувийн булан (аккаунт) нээх.
4. Энэхүү Үйлчилгээ үзүүлэх түвшинд заасан хугацаа, хязгаар, нөхцөл, аргын дагуу төлбөр төлөх.
5. Дараах асуудлаар бичгээр болон амаар зөвлөгөө өгөх:
• Хувийн буланд ажиллах;
• Төлбөрийн төлөлтийн хугацаа;
• Торгууль, нөхөн олговор бодох;
• Хамтын ажиллагааны нөхцөл, журам, дэс дараалал.
6. Хамтын ажиллагааны нөхцөл өөрчлөгдөх, систем, цахим хаяг өөрчлөгдөх болон талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд нөлөөлөхүйц бусад нөхцөл байдал үүсэх тохиолдолд цахим шуудангаар энэ тухай мэдээлэх.
7. Үйлчлүүлэгчийн сэтгэгдлийг цуглуулах.
8. Трансфер үйлчилгээний үеэр гарах асуудлыг (утас, Whatsapp, Viber-аар) шийдвэрлэх.
Жолоочтой машин түрээсийн үйлчилгээ
Түрээс үзүүлэх хүсэлтэнд хариу өгөх хугацаа – 24 цаг
Захиалга өгөх хамгийн бага хугацаа – 24 цаг
Захиалагчийн зүгээс өөрчлөлт оруулах хүсэлтийг аялал эхлэхээс 24 цагийн өмнө хүлээж авах боломжтой бөгөөд түүнээс хойш өөрчлөлтүүдийг хүлээн авахгүй.
Түрээсийн хамгийн бага хугацаа – машины ангиллаас хамаарна.
Машинд тавигдах шаардлага:
• Захиалгын хүсэлтэнд заасан ангиллын байх;
• Машины үйлдвэрлэсэн он, марк, загварыг захиалагчтай 24 цагийн өмнө тохиролцсон байна (машины зургийг илгээсэн байх ёстой).
Маршрутыг үйлчлүүлэгч ГАС ХХК-аар дамжуулан тохиролцоно.
Үнэ тарифыг тээвэрлэгч дангаар шийдвэрлэнэ: цагаар эсвэл нийт түрээсээр бодож болно.
Үнэд дараах зүйлс багтсан болно:
• Түрээс эхлэх цэгт машиныг хүргэх;
• Нисэх буудалд 60 минут, төмөр замын өртөө, автовокзал эсвэл хотын аль нэг цэгт 20 минутын хүлээлгийн үнэ;
• Шатахууны зардал.
Анхаарах! Маршрут, цаг болон нэмэлт хүлээлэг зэрэгт орсон аливаа өөрчлөлтийг үйлчлүүлэгчтэй жич тохирох бөгөөд төлбөрийг газар дээр тооцож авна.
Түрээсийн төлбөрийг захиалагч 100% урьдчилан төлсөн байна.
Торгууль болон нөхөн олговор
Ангилал |
Оноох торгуулийн хэмжээ: |
Үйлчлүүлэгчийн зүгээс гаргах зөрчил: |
|
Түрээс эхлэх цагаас өмнө 24 цагийн дотор захиалга цуцлах; |
Захиалгын нийт үнийн дүнгийн 100% |
Үйлчлүүлэгч хүрэлцэн ирэхгүй байх. |
|
Жолоочийн зүгээс гаргах зөрчил: |
|
Жолооч үйлчлүүлэгчтэй олж уулзаагүй байх; |
Захиалгын нийт үнийн дүнгийн 100% |
Түрээс эхлэх цагаас өмнө 24 цагийн дотор захиалга цуцлах, татгалзах; |
Захиалгын нийт үнийн дүнгийн 100% |
Жолооч хоцорч очих |
Захиалгын нийт үнийн дүнгийн 20% |
Үйлчлүүлэгч товлосон газар заасан хугацаанд хүрэлцэн ирээгүй тохиолдолд ГАС ХХК-ийн зүгээс үйлчлүүлэгчийг хүрэлцэн ирээгүйд тооцох эсвэл түрээсийн хугацааг үйлчлүүлэгчийг ирэхгүй саатсан хугацаагаар багасгаж тооцох арга хэмжээ авна.
Бусад санал гомдлыг Торгууль, нөхөн олговорын хэсгээс харна уу.
Мэдэгдэл, хүсэлтэд хариулах хугацааг Мэдэгдэл, хүсэлтэд хариулах хугацаа хэсгээс харна уу.
ГАС ХХК-ийн зүгээс захиалагч болон тээвэрлэгч талд түрээсийн мэдээллийг түрээс эхлэхээс 24 цагийн өмнө өгөх үүрэг хүлээнэ.
Захиалгад дараах мэдээлэл багтсан байна:
• Он, сар, өдөр;
• Түрээс эхлэх цаг;
• Түрээс дуусах цаг;
• Машины ангилал;
• Зорчигчийн тоо;
• Жолоочийн холбоо барих мэдээлэл;
• Төлбөрийн арга.
Үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл
Үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэлд дараах зүйлсийг ойлгоно:
- Овог, нэр;
- Холбоо барих утасны дугаар;
- Цахим шуудангийн хаяг (имэйл);
- Тосч авах газар, хүргэж буулгах хаяг.
Захиалагчийн хувийн мэдээлэлтэй харилцах журам:
- Захиалгыг гүйцэтгэж дууссанаас хойш ГАС ХХК-ийн бичгэн зөвшөөрөлгүйгээр зорчигч болон эсвэл захиалагчтай харилцах, ажил хэргийн болон хувийн санал хүсэлт гаргах хатуу хориотой.
- ГАС ХХК-ийн захиалгыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж байгаа тохиолдолд түүнийг энэхүү Үйлчилгээ үзүүлэх түвшний бүх нөхцлийг чандлан мөрдүүлэх үүрэгтэй.